Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.
Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Мөн иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа.
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НАР:
Франц улсад суух Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил,
ХБНГУ-д суух Элчин сайд Жагдагийн Оюунбаатар,
Казахстан улсад суух Элчин сайд Гунаажавын Батжаргал,
Итали улсад суух Элчин сайд Дансрангийн Булган,
Вьетнам улсад суух Элчин сайд Ганбаатарын Хулан,
Унгар улсад суух Элчин сайд Нямцэрэнгийн Энхтайван,
Чех улсад суух Элчин сайд Батсайханы Болормаа,
Турк улсад суух Элчин сайд Очирын Лхагвасүрэн,
Австри улсад суух Элчин сайд Доржраагийн Мөнхтөр,
Киргиз улсад суух Элчин сайд Дэмчигийн Тэгшжаргал,
Сингапур улсад суух Элчин сайд Ганболдын Уянга,
Лаос улсад суух Элчин сайд Даваахүүгийн Баттөр,
Египет улсад суух Элчин сайд Доньжчимбуугийн Бямбадорж.