Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жил анх удаа “Холбооны цом”-ын төлөөх тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Спортын төв ордонд өнөөдөр/2025.10.31/ нээлтээ хийсэн тэмцээнд дээд болон хөгжлийн лигийн эрэгтэй 32, эмэгтэй 16 баг өрсөлдөнө.
“Холбооны цом-2025” тэмцээн хасагдах журмаар зохион байгуулах бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 29-ны өдөр аваргууд тодорно. Уг тэмцээнд түрүүлсэн баг 100 сая төгрөг гардах бол мөнгөн медалийг 50 сая, хүрлийг 25 сая төгрөгөөр шагнахаар болжээ.

