Словак улсын Кубинска Хола цанын баазад зохион байгуулагдсан “Милан–Кортино 2026” Паралимпын эрх олгох слаломын ангиллын тэмцээнд Монголын пара цаначин Б.Цэрэнпунцаг амжилттай оролцлоо. Тэрээр хоёр гараанд алт, мөнгөн медаль хүртэж олон улсын оноогоо ахиуллаа.
Словак болсон тэмцээнд амжилттай оролцсоноор Б.Цэрэнпунцаг FIS-ийн 156,80 оноо авчээ.

