"Бридж Корпорац" нь 2020 оноос эхлэн улсын баяр наадмаар долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд гурван хаалгат “Заан Жимни” автомашиныг бай шагнал болгон гардуулж ирсэн уламжлалтай.
Энэхүү уламжлалаа энэ жил мөн үргэлжлүүлнэ. Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) болон “Бридж Корпорац” хамтран ажиллах санамж бичиг байгуулж энэ жилийн үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхийг гурван хаалгат “Заан Жимни” автомашинаар тав дахь жилдээ шагнахаар болсон билээ.

Тэгвэл энэ жилийн “ЗААН ЖИМНИ”-гийн эзнээр улсын начин Э.Батмагнай
тодорлоо. Тэрээр долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзийтэй тунаж, долоо
давсан юм.