
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийн танилцуулгыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Шүүхийг улс төрийн зүй бус нөлөөллөөс хараат бус байлгах баталгааг парламент өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. Шүүхээс өөрөөс нь хараат бус байхыг нэхэхээс бие даасан, хараат бус байх баталгааг нь бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөө шүүхийн хараат бус байдалд нөлөөлж байгаа юм шиг ярьж байна. Шүүхэд нөлөөлөх ёсгүй УИХ-ын гишүүд "Та нар нөлөөнд автдаг шүү дээ" гээд яриад сууж байгаа нь өөрсдөө нөлөөлдөг гэдгээ хэлж байгаагаас ялгаагүй. Тиймээс улстөрчид өөрсдөө эхлээд шүүхэд нөлөөлөхөө болих хэрэгтэй" гэлээ.