Монгол, Герман улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн “Анагаагч эх дэлхий” төслийн II шатны олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг “HUE” арт галерейд нээлээ.

Энэ үзэсгэлэн нь дүрслэх урлаг, үйлдэл болон инсталяц буюу өрөг урлаг, перформанс, модерн бүжиг, өндөр давтамжийн хөгжим, дуу хоолой зэрэг олон төрлийн бүтээлийг биечлэн үзэж, уран бүтээлчид болон куратороор бүтээлийн талаар тайлбарлуулах боломжтой. 

Үзэсгэлэн ирэх сарын 30-ныг хүртэл “HUE” арт галерейд олны хүртээл болно. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн “Чингис хаан” үндэсний музейд шилжих аж.

Монгол, Германы уран бүтээлчид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг мөн хамтран зохион байгуулжээ.