
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, уг хэрэг 2026 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчимд гарсан байна. Талийгаач 19 настай Ч нь 2025 оны намар хугацаат цэрэгт татагдсан байжээ.
Хэрэг гарах үед хамт алба хааж байсан цэрэг нь түүнийг хяналтын камергүй өрөөнд дагуулж орон, биед нь халдсан байна. Одоогоор тус хэргийг шалгаж байгаа бөгөөд хохирогчийн биед халдсан этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар мэдээллээ.