
Азийн хөлбөмбөгийн холбооноос U20 насны Азийн цомын урьдчилсан шатны I хэсгийн тоглолтууд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Энэ хэсэгт Монгол, Хойд Марианы Арлууд болон Гуамын багууд багтсан.
Эхний тоглолт наймдугаар сарын 31-нд Монгол, Хойд Марианы Арлуудын хооронд болно. Харин хоёр дахь тоглолт есдүгээр сарын 6-нд Монгол, Гуамын хооронд болох хуваарь гарчээ.
Тоглолтууд Монголын хөлбөмбөгийн холбооны Цэнгэлдэх хүрээлэнд тухайн өдрийн 13:00 цагаас болно.
