
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Шинээр нээх хоёр Ерөнхий консулын газар нь тус бүр нь дөрвөн орон тоотой ажиллах юм. Төсвийг нь энэ оны төсөвт суулгасан байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 10 нь Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээн ажиллуулахыг дэмжлээ. Энэхүү асуудлыг ирэх пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.