
Монголын зураасан зургийн урлагийн нэрт төлөөлөгч, МУСГЗ Д.Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.
“Амьдралын өнгө” үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн уран бүтээлийн замналыг төлөөлөх график, усан будаг, хөрөг, байгаль, монгол ахуй, түүх соёлын сэдэвт бүтээлүүд зонхилжээ.
Тус үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.