
Kpop-ын супер од BTS хамтлаг дөрвөн жилийн завсарласныхаа дараа тайзнаа эргэн ирж буйгаа зарлан, дэлхийг хамарсан томоохон аялан тоглолт хийнэ гэдгээ албан ёсоор танилцуулсан. Нийт 79 дуутай, Лондон, Токио, Мюнхен, Сидней, Лос-Анжелес зэрэг хотууд багтсан энэхүү аялан тоглолт нь энэ оны хамгийн томоохон хөгжмийн үйл явдлуудын нэг болох төлөвтэй байна. Учир нь тус хамтлаг 2019 оноос хойш АНУ, Өмнөд Солонгосоос өөр оронд тоглолт хийгээгүй юм.
Тэдний өмнөх аялан тоглолт Kpop хамтлагийн хувьд дээд амжилт тогтоож, дэлхий даяар ойролцоогоор 246 сая ам.долларын тасалбарын орлого олж байв. Мөн BTS нь Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд тоглосон анхны Солонгос уран бүтээлч болсон билээ.
Шинэ аялан тоглолт 2026 оны 4-р сарын 9-нд Өмнөд Солонгосын Гоянг цэнгэлдэх хүрээлэнд гурван үдшийн тоглолтоор эхэлж, улмаар Ази, Европ, Америк тивүүдээр үргэлжилнэ.
Тоглолтууд 360 градус, дугуй хэлбэрийн тайзнаа явагдах бөгөөд ингэснээр бүх цэнгэлдэхэд илүү олон суудал гаргах боломжтой ажээ.
Тэд Лондонд 7-р сарын 6, 7-нд Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд хоёр үдшийн тоглолт хийх юм. Европын хэсэгт Парис, Мадрид, Брюссель, Мюнхен хотууд мөн багтжээ.
Хамтлагийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр 2027 онд Япон, Ойрх Дорнод болон “бусад бүс нутагт” нэмэлт тоглолтууд зарлагдана гэжээ.
Фэнүүдэд зориулсан тасалбарын худалдаа 1-р сарын 22-нд эхлэх бол нийт олон нийтэд хоёр хоногийн дараа нээлттэй болно.
Billboard сэтгүүлийн мэдээлснээр BTS болон тэдний харьяа BigHit/Hybe компани энэхүү эргэн нэгдэлтээс (тоглолт, бараа бүтээгдэхүүн, лиценз, цомог борлуулалт, стриминг орлого зэргээс) нийтдээ 1 тэрбум ам.доллараас давсан ашиг олох боломжтой.
2024 онд BTS завсарлага авсан хугацаанд Hybe компанийн үйл ажиллагааны ашиг 37.5 орчим хувиар буурсан бөгөөд үүнийг тус компани “BTS-ийн түр завсарлага”-тай холбон тайлбарлажээ.
2010-аад оны эхээр байгуулагдсан BTS нь барууны зах зээлд Kpop-ыг түгээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний эрч хүчтэй дэнс-поп, хип-хопын хослол, мөн гүн гүнзгий, дотоод ертөнцийг хөндсөн дууны үгс сонсогчдыг татсан юм.

Рэппер, дуу зохиогч Suga өнгөрсөн оны 6-р сард 18 сарын заавал хаах цэргийн албаа дуусгаснаас хойш тэднийш эргэн ирэхийг фэнүүд догдлон хүлээж байв. Тэрээр Jin, J-Hope, V, RM, Jung Kook, Jimin нарын дараа цэргийн албаа хааж энгийн иргэний амьдралдаа эргэн орсон сүүлчийн гишүүн болсон юм.
Хамтлаг өнгөрсөн оны 7-р сард Weverse фенүүдэд зориулагдсан платформоор дамжуулан эргэн нэгдэх төлөвлөгөөгөө шууд дамжуулалтаар зарлахад долоон сая гаруй хүн уг нэвтрүүлгийг нэгэн зэрэг үзжээ.