
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонслоо. Энэ үеэр Ч.Лодойсамбуу гишүүн "Хэлэлцүүлэг хийгээд мэдээллээ нэгтгэе гэхээр жагсаал цуглаан хийгээд ирээгүй. Жагсахдаа "Гараад ир, үзье" гээд байсан эхнээсээ гарахаар гарыг нь дагаж унаж жүжиглээд байна. Т.Даваадалай хоёулаа нэг сургуулийн, нэг үеийн хүүхдүүд. Хүнтэй гарч үздэг хүмүүсийн нэрэн дунд чиний нэр байгаагүй. Зүс чинь ч байгаагүй. Одоо яасан их бяртай болчихсон юм. Гарсан юм бол эр хүн шиг гарахгүй яасан юм. Гарыг нь дагаж уначихаад УИХ-ын гишүүний ёс зүй яриад л. Эр хүн шиг байж болдоггүй юмаа гэхэд эрэгтэй хүн шиг байх хэрэгтэй, та хоёр.
Хариуцсан ажилдаа эр хүн шиг хандах хэрэгтэй. Төрийн ажлыг төрийн ажлын зарчмаар нь хийх хэрэгтэй. Ажлаа бужигнуулж, улстөржүүлж байгаа нь Х.Нямбаатар дарга болон бусад Нямбаатаруудынх нь хандлага. Юундаа айж сандарч, жагсаал цуглаандаа тулж, айл гэрийн хаяг зарлаж, зодоон цохион болгоод байгаа юм" гэв.