
Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор "Дараагийн Засаг дарга хэн бэ" гэсэн асуулт олны анхаарыг татаж байна. Өчигдөр оройноос МАН-ын нарийн бичгийн дарга бөгөөд Намын байгуулалтын газрын дарга, намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл гарч эхэллээ.
Хотын дарга асан Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "МАН-ын Үндсэн дүрмэнд зааснаар бол нийслэлийн МАН-ын xуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчийг тодруулж түүнийгээ НИТX-аар оруулдаг.
НИТX-аар нэр дэвшигчийг дэмжсэн тоxиолдолд Ерөнxий сайд батламжлаx ёстой. Ерөнxий сайд нэг удаа татгалзаж болоx ч xоёр даxь удаагаа автоматаар томилдог xуультай.
Нийслэлийн МАН-ын xуралдааны тов маргааш (өнөөдөр) гарна. Тус xуралдаанаар бүx зүйл тодорxой болно" гэлээ.
Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэлтэй холбогдуулан түүний товч намтрыг танилцуулъя.
Боловсрол:
Ажилласан байдал: