
Улсын хэмжээнд он гарснаас хойш менингококкт халдварын батлагдсан таван тохиолдол, сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, нэг тохиолдол нас барсан байна. Насны хувьд зургаан сартайгаас 10 насны хүүхдийн дунд бүртгэгдэж, 66,7 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байна.
Хаврын улирал менингококкт халдварын эрсдэлтэй төдийгүй цаашид ч тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн зургаан жилийн өвчлөлийн хөдлөл зүйгээс харахад нийт өвчлөлийн 56 хүртэлх хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, Увс, Дорнод, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймгуудад өвчлөлийн түвшин бусад аймаг, орон нутагтай харьцуулахад өндөр байна. Дүүргийн хувьд НА, ЧД, БЗД, СХД өндөр байна. Өвчлөл 12 дугаар сараас зургаадугаар саруудад хамгийн өндөр, нийт өвчлөлийн 80-90 орчим хувь нь эхний зургаан сард бүртгэгдсэн байна хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
-660x0.jpeg)