Үндэсний их баяр наадмын наймын даваа удахгүй эхлэх гэж байна. Улсын дархан аварга Н.Батсуурь энэ даваанд улсын заан цолны болзол хангаад буй аймгийн хурц арслан Н.Өсөхбаяртай барилдахаар амлалаа. Ингэснээр улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан цолны болзол хангаад буй улсын начин Э.Батмагнай нар тунан барилдахаар боллоо.