
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил үргэлжилсээр байна.
Боловсролын үндэсний зөвлөлөөс сургалтын агуулгыг дэмжсэн бол энэ удаа Ерөнхий боловсролын мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар ЕБС-ийн 1, 2 дугаар ангид 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хэрэглэх сурах бичгийн жагсаалтыг шинэчлэн батлав.
Энэхүү жагсаалтын дагуу судлагдахуун тус бүрээр сурах бичгийн эх зохиох тeндер зарлаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд ирэх намраас өмнө хэвлэлтэд шилжүүлэх юм.
Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн гол амин сүнс нь хүүхдэд академик мэдлэг олгохын зэрэгцээ бие даан амьдрахад тустай зөв, дадал хэвшлүүдийг судлагдахуун бүрд тусгасан явдал юм. Тухайлбал, эрүүл мэндийг бие даасан хичээл болгосон. Түүнчлэн хөтөлбөрөөс хасагдаад байсан унших бичгийг сургалтын хөтөлбөрт ахин оруулжээ.