
Олон улсын жүдо бөхийн холбооноос өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Эквадор улсад зохион байгуулсан. Энэхүү тэмцээний дараа өсвөрийн жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Энэ чансаанд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг тамирчин эхний 20-д эрэмбэлэгдлээ. Эдгээр тамирчдаас чансаагаа хамгийн сайн ахиулж чадсан нь өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Ж.Энхтөр юм. Тэрээр тэмцээний өмнө 60 кг-д 66-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа 11-р байр луу дэвшлээ. Мөн энэ чансаанд 25-д эрэмбэтэй байсан А.Даваабаатар наймд, 73 кг-д Б.Далайцэрэн есд, 90 кг-д Б.Мөнгөндөл 20-д эрэмбэлэгдлээ.
Эмэгтэй жүдочдоос 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ долоод бичигдлээ. Тэрээр энэ жилийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө ялагдан тавдугаар байр эзэлсэн юм.