Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг “мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Прокурорын зүгээс яллагдагч нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан бөгөөд уг саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцсэн байна.
Шүүх хэргийн материал, цугларсан нотлох баримт, прокурор болон өмгөөлөгчийн тайлбар, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн,
Иймд шүүхээс прокурорын саналыг үндэслэн яллагдагч Н.Г, Э.Б, Э.Э, Г.С, М.Б нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.