
2025 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлагыг шинэчлэн баталсан.
Энэ хүрээнд согтууруулах ундааны шошгод байрлуулах анхааруулах агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлжээ.
Энэхүү стандарт хэрэгжсэнээр согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй эрсдэлийг бууруулж, сөрөг нөлөөний талаарх ойлголт өгөх, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

