Монгол Улс Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2021 онд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулсан. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор хуучин нисэх буюу “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр засварын ажил эхэлсэн.  

"Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд өнөөдрийн байдлаар төрийн айлчлал, тусгай онгоц, орон нутаг болон захиалгат нислэгийг хийж байна. Тус нисэх буудлаас наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд олон улсын 1, орон нутгийн 107, нийт 108 нислэг хийжээ. Нисэх буудалд засварын ажил хийгдэж байгаа ч төлөвлөгөөт нислэгүүдийг хийсээр байна. Мөн нисэх буудлаар сонгогдсон 189 хүсэлт иржээ.