"Thunderpick World Championship 2025" тэмцээн Мальт улсад зохион байгуулагдаж байна.
Манай улсын "The MongolZ" баг өчигдөр хэсгээсээ нэгдүгээр байраар шөвгийн дөрөвт шалгарахын төлөө Бразилын "FURIA" багтай "Во3" журмаар тоглож, 0:2 онооны харьцаатай хожигдлоо.
Ийнхүү манай улсын баг А хэсгээс хоёрдугаар байраар шалгарахын төлөө өнөөдөр 21:00 цагт Аргентины "9z Team" багтай тоглоно.
"The MongolZ" баг өнгөрсөн сард Сербийн Белград хотноо зохиогдсон "FISSURE Playground 2" тэмцээний аваргын төлөө Бразилын "FURIA" багтай тоглож мөн хожигдол амссан билээ.