
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах асуудлыг хэлэлцлээ. Энэ татвараар жилд улсын төсөвт хэдэн төгрөг хуримитлагддаг талаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Ичинноров мэдээлэл өглөө.
Тэрээр "1992 он буюу орчин цагийн татварын тогтолцоо бүрдсэн үеэс энэ хоёр хувийн татварын зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. 33 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжиж байгаа хууль гэсэн үг. Иргэн үл хөдлөхөө зарах тохиолдолд авдаг нэг удаа авдаг татвар. Энэ татвар нь сум, дүүргийн орлого болдог. Анхан шатанд төрийн үйлчилгээ үзүүлэхэд чухал эх үүсвэр болдог гэсэн үг. Хамгийн сүүлд буюу 2024 онд 55 мянган татвар төлөгч үл хөдлөхөө зарж нийт 115 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна" гэлээ.