IBA буюу олон улсын боксын холбооноос зохион байгуулж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод эхэллээ. Уг тэмцээнд Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор манай зургаан боксчин тулалдана. Тэмцээний сугалаа өчигдөр гарсан. Манай тамирчид өнөөдрөөс эхлэн эхний тулаанаа хийнэ.
Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын багийн тугч ОУХМ Х.Бекнур сонгогджээ. Манай тамирчдаас 54 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар, 60 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 63,5 кг-д спортын мастер А.Даваадалай, 67 кг-д ОУХМ А.Жандос, +92 кг-д ОУХМ Х.Бекнур нар тулалдана.
Тэмцээн энэ сарын 13-ны өдөр өндөрлөнө.
