
Хонконгт болж буй рапид болон блиц төрлийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүлэгч багууд тодорч эхэллээ. 15 минутын түргэн тоглолтын эхний 8 өргийн дараах байдлаар “Монгол-Алдар” баг 4 хожил, 1 тэнцээ, 3 гурван хожигдолтойгоор 14-р байрт жагсаж эхэллээ. Энэ багт Их мастер С.Билгүүн, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул нарын шилдэг шатарчид багтсан. Мөн “The MongolZ” баг 4 хожил, 4 хожигдолтойгоор 26-р байр руу ухарлаа. Тэмцээний сүүлийн 9 дэх өргийн тоглолт өнөөдөр болж аварга баг тодорно.