
Казахстаны Астана хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эмэгтэй жингийн барилдаанаар эхэллээ. Энэ тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн баг оролцоно. Тус тэмцээнд өрсөлдөх манай эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр Казахстаныг зорилоо. Багийн бүрэлдэхүүнд гавьяат тамирчин Т.Тулга тэргүүтэй бөхчүүд багтсан.
Манай эрчүүдийн тэмцээн маргааш эхэлнэ.
ЭРЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
57 кг — М. Мөнх-Эрдэнэ
61 кг — Г. Батнасан
65 кг — Б. Зэнээмэдэр
70 кг — Т. Тулга
74 кг — Б. Ган-эрдэнэ
79 кг — О. Сүлдхүү
86 кг — Н. Батбилгүүн
92 кг — Ц. Ганбат
97 кг — Т. Дэмчигдорж
125 кг — Б. Намбардагва
