Угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлын өдөр тутмын мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс танилцууллаа.
Өчигдөр буюу НЭМҮТ-д угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 81 тохиолдол, нас барсан гурван тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг,Хан-Уул дүүрэгт нийт 31 өрхийн 81 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс нийт хоёр өрхийн гурван иргэн нас барсан талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.