Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр шөнийн 00:43 цагт ОБЕГ-т иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний гал түймэр унтраах, аврах 10, 26, 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 01.42 цагт галын тархалтыг зогсоосон байна. Улмаар өнөөдөр өглөөний 08:11 цагт бүрэн унтраажээ.
Алба хаагчдыг очиход сэлбэг хэрэгслийн худалдаа, үйлчилгээ явуулдаг 20х8 метрийн хэмжээтэй хоёр давхар блокон объект, 10х8 метрийн хэмжээтэй сэндвичэн агуулах шатаж байсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.