
Израилийн сэтгүүлч, найруулагч Юваль Абрахам, Рэйчел Шор нарын хамтран бүтээсэн “Naza” баримтат кино Венецийн кино наадмаас шүүгчдийн тусгай шагнал хүртсэний дараа тэдэнд чиглэсэн дарамт, заналхийлэл нэмэгджээ.
Есдүгээр сарын 16-нд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху "Израилийн цэрэг, цэргийн албан хаагчдыг гутаан доромжилсон хүмүүсийн иргэншлийг цуцлах боломжтой хуулийн төсөл санаачилна" хэмээн мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Израилийн армийн ерөнхий штабын дарга тус кино болон түүнд ашигласан мэдээлэлтэй холбоотой шалгалт явуулахыг цэргийн хуулийн байгууллагад даалгажээ.
Израилийн эрх баригчид кинонд дэвшүүлсэн зарим мэдэгдлийг няцааж байгаа бол уран бүтээлчид өөрсдийн ашигласан эх сурвалж, баримтыг хамгаалж байна.
Дарамт зөвхөн төрийн түвшний мэдэгдлээр хязгаарлагдсангүй. Есдүгээр сарын 16-нд баруун жигүүрийн хэсэг бүлэг идэвхтэн Рэйчел Шорын эцэг, эхийн гэрийн гадаа жагсаж, найруулагчдыг “урвагчид” хэмээн хашхирчээ.
Мөн Израилийн хүний эрх, энх тайван, тэгш байдлын 43 байгууллага хамтарсан мэдэгдэл гарган хоёр найруулагчийг дэмжиж, тэдний иргэншлийг цуцлах болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг уриалсан мэдэгдлүүдийг зогсоохыг эрх баригчдаас шаардсан байна. Үүнээс гадна 1 500 гаруй кино урлагийн салбарын төлөөлөгч уран бүтээлчдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.