
Олон улсын дугуйн холбооны дэлхийн цуврал уралдаануудын хамгийн хэцүү замуудын нэгд тооцогддог Бельгийн "Tour of Flanders" уралдаан өчигдөр боллоо. Чулуун зам болон огцом өгсүүрээрээ алдартай уг уралдаанд зөвхөн шилдэг багууд оролцдог. Тэгвэл Испани улсын "Burgos Burpellet BH" мэргэжлийн багт багтсан С.Жамбалжамц өчигдрийн гараанд гарлаа.
С.Жамбалжамц 278,2 км замд үргэлжилсэн уралдааныг 153 км-ээс орхисон. Цаг агаарын хүнд нөхцөлд болсон уг уралдааныг нийт 54 тамирчин дуусгаж чадаагүй байна.
Дэлхийн цувралд алдаршсан "Tour of Flanders" уралдаанд Монгол дугуйчин анх удаа уралдлаа. Европт уралдаж буй С.Жамбалжамцыг ирэх намар хүртэл олон уралдаан хүлээж байна.
