Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн урд талын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг өнөө шөнө эхлүүлнэ. Тодруулбал, Дүнжингарав төвийн уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замын зорчих хэсгийн урд эгнээг хааж засварын ажлыг эхлүүлэхээр болжээ. Засварын ажил зургаадугаар сарын 22-ны 22:00 цагт эхэлж зургаадугаар сарын 24-ний 06:00 цагт дуусна.

Тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас санууллаа.