
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн гала тоглолт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-нд боллоо.
Засгийн газрын 2026 оны 60 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулсан уг тоглолтод Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улаанбаатар театр болон үе үеийн уран бүтээлчид оролцож, хөгжмийн зохиолчийн сор бүтээлүүдээс толилуулсан юм.
Тоглолт нь Д.Лувсаншаравын Монголын хөгжмийн урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг алдаршуулах, уран бүтээлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Түүний мэндэлсний 100 жилийн ойг угтан амьдрал, уран бүтээл, өв санг нь сурталчлан таниулах ажлыг жилийн турш зохион байгуулсан “Дагвын Лувсаншарав” сан, гэр бүл, шавь нар болон урлаг, соёлын байгууллагуудын хамт олонд хүндэтгэлийн тоглолтын үеэр талархал илэрхийллээ.