
Цаг агаар хүйтэрч эхэлсэнтэй холбогдуулан "Шахмал түлш их хэмжээгээр худалдана" гэх зар цахим орчинд байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр данс руугаа шилжүүлэн авч залилсан тохиолдол бүртгэгджээ.
Иймд Цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж хэн нэгэнд итгэн мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.