
Илон Маск АНУ-ын Засгийн газар Украины зарим зэвсгийн тээвэрлэлт болон Starlink интернет сүлжээнд холбогдох хурдыг хязгаарласан байж магадгүй гэж үзэж байна.
Starlink сүлжээ нь Киевт дроноо Оросын бай руу чиглүүлэх болон өөрийн агаарын орон зайг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мягмар гарагт гэнэт интернетийн хурд удааширснаар байлдааны ажиллагаанд саад учруулж эхэлснийг Украин мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленськийн зөвлөх уг хязгаарлалтыг тохиолдлын хэрэг биш агаад Киев-Вашингтоны хоорондох харилцаа хурцадсантай холбон тайлбарлаж байна.
Илон Маск өөрийн X хуудсандаа Starlink сүлжээний цэргийн зориулалттай салбар болох Starshield систем Засгийн газрын хяналтад байдаг тул хурд болон ашиглалтын аливаа хязгаарлалтыг АНУ-ын арми, цаашлаад Ерөнхийлөгч шийдвэрлэдэг болохыг дурджээ.
Мягмар гаргийн орой Starlink-ийн хурдны дээд хязгаар цагт 160 км/цаг болж хязгаарлагдсан тул ямар ч зэвсэг уг сүлжээтэй холбогдох боломжгүй болсон байна. Лхагва гарагт сүлжээний хурдыг хэсэгчлэн сэргээсэн ч хязгаарлалтыг бүрмөсөн цуцлах нь нэн чухал байгааг Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров мэдэгдэв.
Үүний хариуд Маск тус систем нь иргэний эсвэл хамгаалалтын зориулалттай бөгөөд арилжааны компани хувьд довтолгооны цэргийн ажиллагаанд ашиглах боломжгүй гэдгийг тодотгосон байна. Сүлжээний хурд удаашрах үеэр Оросын зүгээс Украины харилцаа холбоо, эрчим хүчний байгууламжуудыг онилжээ. Үүний улмаас Украин даяар 600 мянган хүн гэрэл цахилгаангүй болж, хэд хэдэн хүн амь эрсэджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин Оросын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгсөөр байгаад улам бүр бухимдах болсон. Мөн АНУ Оросоос 300 мянган тонн дизель түлш импортлох гэрээ байгуулсны дараа Зеленський өөрийг нь хууран мэхэлсэн мэт сэтгэгдэл төрсөн хэмээн мэдэгдсэн юм.