
“Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймаг дахь салбар болон зам засвар, арчлалтын есөн аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гаргаж, улсын болон орон нутгийн чанартай авто замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал, дараах чиглэлийн авто замуудад цас, мөс цэвэрлэх, халтиргаа гулгааг бууруулах ажлыг өдөр тутам гүйцэтгэж байна. Үүнд:
Эдгээр чиглэлийн авто замд гараар болон зориулалтын машинаар давс цацах, автогрейдерээр цас, мөсийг хусах ажлыг хийж байгаа аж. Мөн авто замын зорчих хэсэг болон хөвөөнд хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэж, мөстсөн хэсэгт элс, хайрганы хольц цацаж байна.
Иймд орон нутгийн замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох, хоорондын зайгаа барьж, хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган зорчихыг зөвлөж байна.