Financial Times 2025 оны онцлох хүнээр хиймэл оюун ухааны зохиомол ой санамжийн процессорыг бүтээгч Nvidia компанийн ерөнхий захирал Женсен Хуаныг нэрлэлээ. “Женсен Хуан дэлхийн эдийн засгийг өөрчлөх чадвартай зохиомол ой санамжийн өргөн цар хүрээний дэвшлийн гол хөдөлгөх хүч нь болсон” учир түүнийг улирч буй оны онцлох хүнээр тодруулсан талаараа Financial Times-ийнхан мэдэгджээ.
Зах зээлийн үнэлгээ нь оргил үедээ 5 их наяд ам.долларт хүрч байсан Nvidia дэлхийн хамгийн үнэтэй компанар нэрлэгдээд буй. Nvidia компанийн хөрөнгө нь энэ сарын 12-ны байдлаар 4,4 их наяд а.доллар байгаа юм. Женсен Хуаны хөрөнгийн хэмжээ 160 гаруй тэрбум ам.долларт хүрч дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болжээ.