
Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан Макаогийн нээлттэй тэмцээн өчигдөр хаалтаа хийлээ. Зүүн Азийн бүс нутгийн хөнгөн атлетикийн тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний 200 метрийн зайн гүйлтэд “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Солонго 24.68 секундийн амжилтаар түрүүллээ. Мөн энэ зайд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубын тамирчин, Олон улсын хэмжээний мастер Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна.
Макаогийн нээлттэй тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчид А.Амгалан, Г.Жанцандорж нарын дасгалжуулагчийн удирдлага дор оролцлоо.
