
Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Hakuho Cup-2026" тэмцээн Японы Токио хотын "Toyata Center"-т өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд өмнө нь зөвхөн бага насны хүүхдүүд өрсөлддөг байсан бол энэ жил насанд хүрэгчид, эмэгтэйчүүдийн ангилал нэмэгджээ. 19 орны 1700 гаруй оролцогч дунд улсын арслан Э.Батмагнай, "Physical Asia" нэвтрүүлгийн оролцогч Эдди Уильямс, мэргэжлийн сүмогийн озэки Эстонийн бөх Баруто нарын бөхчүүд багтжээ.
Э.Батмагнай эхний барилдаанаа Эдди Жо Уильямстэй барилдаж ялагдсан ч бусад гурван өрсөлдөгчөө ялсан учир аваргын төлөө Барутотой барилдах болсон. Энэ барилдаанд Барутотой барилдаж түрүүлж, Э.Батмагнай удаалсан.