
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд есдүгээр сарын 15-нд ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн. Түүнээс хойш албан хаагчид гурван бүлэгт хуваагдан түймрийн талбайг тойрон зурвас татан, ажиллаж есдүгээр сарын 22-нд цурманд оруулсан аж. Одоо дөрвөн бүлэгт хуваагдан түймрийн өртөнгө ихтэй хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 80 орчим га талбай өртжээ.