
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 2029 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн тоглолтуудыг энэ долоо хоногт Монголд зохион байгуулна.
“FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээний урьдчилсан шатанд тоглох Монгол Улсын шигшээ багийн 12 тамирчны нэрийг танилцууллаа. Тус тэмцээнд Ш.Энхийн-Од, Г.Болор-Эрдэнэ, Д.Баясгалан, О.Эрдэнэцогт, Т.Ууганбаяр, Э.Саруул-Эрдэнэ, А.Энхбаясгалан, Х.Оргил, Ш.Сугар-Эрдэнэ, С.Биндэрьяа болон Ц.Азбаяр, Б.Барсболд нарын тоглогчид багтжээ.
Манай шигшээ баг энэ баасан гарагт Вьетнамтай, ням гарагт Фижигийн багтай тоглоно. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх даваа гарагт Тайландтай багтай тоглох хуваарьтай. Тоглолтууд M bank arena-д болно.
