
“Айчи-Нагояа-2026” Азийн XX наадмын Жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ К.Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа. Алтан медалийн төлөө Узбекистаны Абдурахим Нутфуллоевтай барилдах юм.
Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Уранзаяа, 48 кг-ын жинд Г.Наранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдана.
Азийн наадмын жүдо бөхийн медалийн төлөөх барилдаанд 16.00 цагаас эхэлнэ.