
Талбайн теннисний энэ сарын цуврал тэмцээнүүд Ази тивд болж байна. WTA1000 ангилалд багтдаг “China Open” тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид эхнээсээ тодорлоо. Одоогоор Чех, ОХУ-ын тус бүр хоёр теннисчин цааш тоглох эрхээ авлаа.
Тус тэмцээнд долоод эрэмбэлэгдэн тоглож буй Чехийн Каролина Мучова Японы алдарт теннисчин Наоми Осакаг хожиж, шөвгийн наймд үлдлээ. Тэрээр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө нутгийн залуу теннисчин Никола Бартунковатай тоглоно. Мөн энэ жилийн Францын нээлттэй тэмцээний аварга, ОХУ-ын Мирра Андреева энэ тэмцээнд дуулиан тарьсан Украйны залуу од Снигурыг хожиж, наймд үлдлээ. Андреевагийн дараагийн өрсөлдөгч нь нутагт нэгт Екатерина Александрова юм.
Одоогоор “China Open” тэмцээний шөвгийн наймд ОХУ, Чехийн теннисчид үлдлээ. Өнөөдөр үлдсэн теннисчид тодорно.