
"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр буюу долоодугаар сарын 2-нд хамгаалалт, хяналт шалгалтын үеэр иргэдээс нийт 18 ширхэг зэвсгийн чанартай эд зүйл хураан авчээ.
Олон нийтийг хамарсан арга хэмжээнд хурц иртэй болон бусдад гэмтэл учруулж болзошгүй эд зүйл авч ирэх нь хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулах, гэмт хэрэг, зөрчил гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул хуулиар хориглодог.
Иймд иргэд та бүхэн олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо зэвсгийн чанартай болон бусдад аюул учруулж болзошгүй эд зүйл авч явахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.