Төв аймагт .. дугаар ангийн байлдагч нас барсан тухай мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дөрөвдүгээр сарын 22-ны 07.50 цагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан тухай дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв.
