
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн оюутны лиг буюу NCCA-д Ш.Энхийн-Од тоглож байгаа билээ. Тэгвэл түүний "South Carolina Gamecocks" багаас өнөөдөр болсон тоглолтын үеэр таван тоглогчдод хүндэтгэл үзүүлж, дурсгалын өмсгөл гардууллаа. Эдгээр тоглогчдын нэг нь Ш.Энхийн-Од бөгөөд тэд их сургуулиа төгсөж байгаа юм.
Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Одын хувьд 2022 оноос хойш NCAA-д тоглож байна. Тэрбээр энэ улирлын 29 тоглолтод оролцохдоо 11.0 оноо, 5.5 самбараас бөмбөг авч байгаа нь замналынх оргил үзүүлэлт юм.
