Умард Солонгос хоёр улсын хилийн бүсэд чанга яригчаар Өмнөд Солонгосын эсрэг суртал ухуулгын нэвтрүүлэг дамжуулахаа түр зогсоосон тухай Ёнхап агентлаг мэдээлэв.

“Пёньян хилийн шугам дээр чанга яригчаар суртал ухуулга явуулахаа зогсоосон нь хоёр Солонгосын харилцан итгэлцлийг сэргээх чухал боломж гэж Өмнөд Солонгосын Нэгдлийн яам пүрэв гарагт мэдэгдэв. Өмнөх өдөр нь БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён хоёр улсын хурцадмал байдлыг намжаах, итгэлцлийг сэргээх зорилгоор БНАСАУ-тай залгаа хил дээр чанга яригчаар Пёньяныг шүүмжилсэн нэвтрүүлэг дамжуулахаа зогсоохыг тушаасан юм.