
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр дараах хэлэлцүүлэг өрнөлөө.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: -Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг хэрхэн нэмэх вэ. Багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг их хэмжээгээр нэмсэн. Цаана нь цалин нь нэмэгдэлгүй үлдсэн 40 орчим мянган төрийн албан хаагч байгаа. Энэ хүмүүсийн цалин багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалингаас ялгаатай байж болохгүй. Үндсэн хуультай холбоотой асуудал.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: -Хоёр жилийн өмнө төрийн албан хаагчдын цалинг сайн нэмсэн. Бараг 50 хувиар нэмсэн. Түүнээс хойш инфляцтай уялдуулан нэмэх зарчим үйлччилж байгаа. Түүнээс огцом нэмэх боломж хязгаарлагдмал.