Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 10065-д хүрсэн байна. 646 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 1014 хүн гэрээр эмчлүүлж буй юм. Одоогоор эдгэрсэн тохиолдол 8405-д хүрч, хавьтал 75657, нас баралт долоо байна.
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ХӨСҮТ маргааш болон ирэх долоо хоногийн бямба гарагт буюу долоодугаар сарын 5-ны өдөр ажиллахаар болжээ.