
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 82.6 хувийг 15, 39.1 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байна.
Уг шалтгаанаар эмнэлэгт хэвтэгсдийн 85.8 хувийг 15, 63.2 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж 847 ор дэлгэн ажиллуулж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт 72 хүүхэд эмчлүүлж байгаагийн 70.8 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.