Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бөхлөө” гэдэг газар долоодугаар сарын 20-нд хиймэл дагуулын дулааны цэг илрүүлэх сайтаар бүртгэгдсэн ойн түймрийг өнөөдөр /2025.08.03/ 08:00 цагт бүрэн унтраалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ард түмний ам” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өчигдөр /2025.08.02/ 17:20 цагт, мөн сумын “Зэрлэгийн ам” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 19.00 цагт, Ховд аймгийн Үенч сумын “Баян салааны зуухт” гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг 16.50 цагт тус, тус цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.