
Сагсан бөмбөгийн 2029 оны Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Монгол Улсын шигшээ баг дараалан хоёр хожил байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа.
Монголын шигшээ баг эхний тоглолтдоо Индонезийн багийг хожсон бол хоёр дахь тоглолтдоо Хонконгийн шигшээ багийг 83:59 харьцаагаар буюу 24 онооны зөрүүгээр буулган авлаа. Ингэснээр манай баг нийт дөрвөн хожил, нэг хожигдолтой болж, хоёрдугаар тойргийн сүүлийн тоглолтоосоо өмнө дараагийн шатанд шалгарах болзлоо хангалаа.
Хонконгийн эсрэг тоглолтод Монголын шигшээ баг хоёр онооны шидэлтийн 70.3 хувь, гурван онооны шидэлтийн 36 хувийг амжилттай гүйцэтгэж, самбараас 38 удаа бөмбөг аван, 24 оновчтой дамжуулалт өгчээ.

Монголын шигшээ баг энэ шатны сүүлийн тоглолтоо маргааш буюу арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт Малайзын шигшээ багтай М Банк Аренад хийнэ.